2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Далайд шээснийхээ шанг хүртэв

Далайн эрэг дээр амарч байсан хоёр залуу тус бүр нь 3300 еврогийн торгууль хүлээжээ. Шөнө дөлөөр далай дотор шээж зогссон эдгээр залуус цагдаа нарт гардуулсан аж. Энэ зөрчлийнхөө төлөө тэд тус бүр нь 3300 еврогийн торгууль хүлээхээр болов. Уг хэрэг явдал Италийн хамгийн алдартай нутаг болох Чинкве-Терред болсон байна.

Тэр орой 19 настай залуус найзуудтайгаа жаал шоуджээ. Төдөлгүй “морь харах” хүсэл нь төрсөн тул шууд л далай дотор орж зогсоод биеэ тавиртал шээсэн байна. Яг тэр үеэр тэнд цагдаа нар явж таарсан гэнэ. Хууль сахиулагчид тэдэнд үзлэг хийтэл биеийн байцаалт байгаагүй учраас хэсэг дээрээ аваачиж саатуулсны эцэст чамгүй хэмжээний торгууль ногдуулжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.