2024 оны 04 сарын 18
Мэдээ, мэдээлэл
Ц.Сандуй НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөдлөө өгчээ

НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Тэрбээр "Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй” гэв. Хуралдаанаар энэ сарын 22-нд НИТХ-ын ээлжит хуралдаан болохоор тов зарлагдав. Уг хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн ажлаа өгөх өргөдлийг хэлэлцэхээс гадна цаг үеийн асуудал хэлэлцэх юм байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.