2024 оны 04 сарын 24
Шинэ мэдээ
ХУУЛЬЧ Д.ОРОСОО “ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВИНА
Хуульч Д.Оросоо "Үндсэн хуулийн өөрчлөлт” сэдвээр ирэх Даваа гаригт буюу 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд илтгэл тавина.
Энэ хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн чиглэлээр мэргэшсэн хуульч эрдэмтэд, судлаачид болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн зарим гишүүд оролцож мэдээлэл хийнэ.
Эрх баригч МАН шинэ засгаа байгуулсны дараа хийхээр хүлээгдэж байгаа гол ажил нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм. Эрх баригчид УИХ-ын сонгуулиар Үндсэн хуулийг ард түмнээсээ асууж өөрчлөх талаар амлалт өгч гарч ирсэн. Гэвч ажлын хэсэг зуны хэдэн сард, амралтын цагаар төрийн алба хаагчдын хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг хийсэн гэж шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг олон нийт, хуульч, эрдэмтэд хүчтэй шүүмжилж байна

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.