2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Бидний ухамсар

МЗХ 2017 онд "Залуусаа Нэмье” уриатай ажиллаж, залуучууд руу чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсаар байна. Сар бүр онцлог уриалга дэвшүүлэн ажиллаж байгаа байна. Тухайлбал 1-р сард "Ухамсар Нэмье” аяныг зохион байгуулсан. Тус аяны зорилго нь ухамсар гэж яг юу вэ гэдгийг тодорхойлох, ухамсраа танин мэдсэн учир түүнийг өөрийн болгох, ухамсрыг өөрийн болгосон бол өөрийгөө, үндэстнээ, цаашлаад Монголоо таних байлаа. Үүний хүрээнд олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан эрдэмтэн, шинжлэх ухааны салбарынхан, ахмад үеийнхэн, улс төр, бизнесийн салбарын төлөөлөл, их дээд сургуулийн багш, шашны төлөөллүүд, иргэдийг оролцуулан нэг сарын хугацаанд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ухамсрыг хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байсан юм. Олон нийтийн сүлжээнд ухамсрыг хүмүүс янз бүрээр тодорхойлсон. Тухайлбал

Бидний ухамсар

Бидний ухамсар

Бидний ухамсар

 

 

Бидний ажлыг дэмжин санал бодлоо илэрхийлсэнд баярлалаа.

Түүнчлэн шашны төлөөлөл болох Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц ухамсрыг тодорхойлохдоо "Ухамсар бол дотоодод хадгалаатай байдаг. Харин түүнийгээ бие, хэл, сэтгэл гурваараа дамжуулан ил гаргавал жинхэнэ ухамсар болно” хэмээсэн. Математикийн ухааны доктор Ж.Янжмаа "Ухамсар гэдэг миний бодлоор хяналтын систем болов уу. Болохгүй үйлдэл хийх гээд байна шүү гэдгийг чамд хэлж сануулж байдаг” гэж тодорхойлсон байна. Ухамсрын хэлэлцүүлэгт олон нийт маш идэвхтэй оролцсон. Харамсалтай нь бид ухамсрын тодорхойлолтыг нэгдсэн нэг ойлголтоор гаргаж ирж чадаагүй л байна. Нийгэм, олон нийт, залуусыг ухамсаргүй байна, хамгийн их доройтсон зүйл ухамсар гэж ам уралдан шүүмжилдэг хирнээ ухамсар гэдэг зүйлээ тодорхойлж чадахгүй байгаа нь бидний алдаа юм биш үү. Эдгээр хэлэлцүүлгүүдийн үр дүнд өнөөдрийн нийгмийн болохгүй, бүтэхгүй байгаа бүх асуудал, зовлон бэрхшээл ухамсаргүй хүн, ухамсаргүй үйлдлээс болж байгаа гэдгийг бид тодорхойлж чадлаа. Тэгвэл бид цаашид ухамсартай, Монгол ухамсартай иргэд болохын тулд юу хийх ёстой вэ? Энэ асуудалд хэн анхаарал тавих вэ? Бидний хөгжихгүй байгаа шалтгаан энэ юм бол эндээс нь эхэлж цэгцлэх нь зөв юм биш үү.

МЗХ-оос 1-р сард "Ухамсар Нэмье” аяныг хэрэгжүүлсний үр дүнд бид мэдэхгүйгээ мэдэж чадсан нь нэг ололт байлаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.