2024 оны 04 сарын 17
Зөвлөгөө
Алое вера, сонгино ашиглан язралтыг арилгах арга

Таны санааг таргалалт, жирэмсний язралт, ахуйн гэмтэлээс үүссэн сорви зовоож байна уу. Тэгвэл гар доорх материалаар гэрийн нөхцөлд язралтаасаа салах аргыг танд хүргэж байна. Танд нэг ширхэг сонгино, алое вера\ зуун настын шүүс, гель\ байхад хангалттай. Сонгины найрлагад арьсны гэмтсэн эд эсүүдийг нөхөн төлжүүлэх, эдгэрэлтийг түргэсгэдэг коллеган ихээр агуулагддаг.Хэрвээ та хагалгааны сорвитой бол сонгиныг хандлаад түрхээрэй.

Түүнчлэн арьсны түлэгдэлт, улайлт, хавдрыг уламжлалт анагаах ухаанд зуун настаар эмчилдэг байна. Зуун наст нь сорвийг бүдгэрүүлж, нөхөн сэргээхэд маш чухал үүрэгтэй гэнэ. Тиймээс арьсан дээр үүссэн сорвио хурдан арилгахыг хүсч байвал сонгино, зуун настыг миксэрээр холиод сорви үүссэн хэсгүүддээ түрхэж өгнө.

Хийх арга: 3 халбага зуун настын гель, ½ сонгиныг миксэрдээд түрхэнэ. Энэ аргыг 4-6 долоо хоног хэрэглэж байж үр дүнд хүрнэ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.