2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана. Өнгөрсөн даваа гарагт МАН-ын Бага хурал шийдвэрээ гаргаж,  Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон. Улмаар МАН-ын дарга М.Энхболд  Ерөнхийлөгчид нэрийг нь өргөн мэдүүлж, зөвшилцсөнөөр УИХ-ын чуулганд оруулахаар болсон юм. УИХ-ын Намрын ээлжит чуулган ирэх сарын 2-ны өдөр буюу даваа гарагт нээнэ. Тиймээс өнөөдөр Төрийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.