2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Серхио Агуэро

Манчестер Сити клуб болон Аргентин улсын шигшээ багийн довтлогч Серхио Агуэро Голландад явж байх үеэрээ машины осолд оржээ. Үүнээс шалтгаалж тэрбээр ноцтой гэмтэл авсан байж болзошгүй байна. Ямартай ч одоогийн байдлаар түүнийг нилээн олон сар талбайд гарахгүй байх хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Гэхдээ Аргентин болон Нидерландын албаны хүмүүс түүний биеийн байдлыг тогтвортой байгаа гэж мэдэгдлээ. Гэхдээ хэд хэдэн хавирга хугарсан ажээ. Азаар суудлын бүсээ зүүсэн байсан учраас төв мэдрэлийн систем, нуруу нугасандаа гэмтэл аваагүй гэнэ.

Күн Агуэро нь Колумбын дуучин Малумагийн тоглолтыг үзэхээр Амстердам хотод зочилж явсан байна. Түүний сууж явсан такси гэрлийн шон мөргөсний улмаас тус осол гарсан гэж эхний байдлаар тогтоогдсон юм. Эхний үзлэгээр ямар ч байсан 2 сар тоглох боломжгүй гэсэн мэдээлэл гараад байна. Ингэснээр тэрбээр аваргуудын лигийн  хэсгийн үлдсэн дөрвөн тоглолтоос гурвыг нь дор хаяж өнжихөөр болсон гэсэн үг.

 

Мөн тэрбээр Аргентиний ДАШТ-д оролцох эрхийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болох Перу, Эквадорын эсрэг талбайд гарахааргүй болжээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.