2024 оны 04 сарын 24
Чөлөөт цаг
Лэди Гага шинэ хайраа харуулав

Дуучин Лэди Гага шинэ найз залуутай болсон гэдгээ нуухаа болив. Гэхдээ одоогоор Гага түүнтэйгээ хамт олны өмнө гарч ирэхгүй байгаа юм. Харин цахим хуудсан дээрээ дуучин бүсгүй найз залуутайгаа авахуулсан гэрэл зургаа тавьжээ. 
Кристиан Каринотой хамт авахуулсан зураг дор “Надад гунигтай болсны дараа нэгэн онцгой хүний ачаар би өгөөмөр Оскар де ла Рентагийн бэлэглэсэн гоёмсог ягаан даашинзыг өмсөхтэйгээ болж сэтгэл сэргээд явчихлаа” хэмээн бичжээ. 
Карино дуучин бүсгүйн бие төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд Лэди Гага түүнтэй гэрлэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр гарах болов. Хосууд одоогоор иймэрхүү ярианд ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.