2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Калипорнид гараад буй түймрийн улмаас 17 хүн амиа алджээ

Калипорни мужийн усан үзмийн тариалантай Sonoma, Mendocinо, Napa, Yuba-д гараад буй гал түймрийн улмаас доод тал нь 17 хүн амиа алдсан бөгөөд орон нутгийн эмнэлэгүүдэд шархадсан олон тооны хүнийг эмчилж байна. Гал түймэр одоогоор нийт 115,000 акр газарт гараад байгаа. Хотын захирагч Жэрри Броун Napa, Sonoma, Yuba-д онц байдал зарласан. Яаралтай авах ёстой бүхий л арга хэмжээг авч байгаа бөгөөд дэд ерөнхийлөгч Майк Пэнс ерөнхийлөгч Трамп Холбооны Онц Байдлын Зохицуулах Агентлагаар нэн даруй нэмэлт арга хэмжээ авхуулахаар болсоныг уламжилсан. Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурынхан мөн түймрийн газарт ажиллаж байгаа. Байгаль сүйтгэгдэж, хүмүүс амь эрсдэн, гэмтсэн аюулаас гадна гал түймрийн улмаас өчигдөр өдрийн байдлаар нийт 4,070,000 ам.долларын хохирол учраад байгаа гэж “Los Angeles Times” мэдээлжээ.

Б.Халиун

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.