2024 оны 04 сарын 24
Чөлөөт цаг
Месси гурав дахь хүүхдээ хүлээж байна
Аргентины шигшээ багийн тэргүүн тоглогч Лионель Месси, түүний эхнэр Антонелла Рокуццо нар гурав дахь хүүхдээ өлгийдөж авах гэж байгаа аж. Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн довтлогч эр энэ тухай нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсан дээр нийтэлжээ. 

Мессигийн байршуулсан гэр бүлийн зурган дээр мань хүн хөвгүүдтэйгээ хамт Антонеллагийн гэдсэн дээр гараа тавьцгаажээ. Месси, Рокуццо нар 2009 оноос хойш хамтдаа амьдарч байгаа юм. Тэд Тьяго, Матео гэдэг хоёр хүүтэй билээ. Лионель, Антонелла нар өнгөрсөн зун албан ёсоор гэрлэсэн юм.  
Эх сурвалж www.wikimon.mn

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.