2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Хэт хөдөлмөрчөөсөө болж ажлаасаа халагджээ

Барселоны оршин суугч Жеан П. хэтэрхий хөдөлмөрч зангийнхаа “шанг” хүртсэн байна. Тэрээр 12 жилийн турш өөрийн ажилладаг Lidl супермаркетад өглөө бүхнээс түрүүнд ирж, орой хамгийн сүүлд явдаг байжээ. Түүний хэтрүүлэн ажилласан цаг бүрт дэлгүүрийн эзэн хөлс олгодог байсан бөгөөд энэ нь эцэстээ түүний тэсвэр тэвчээрийг барсан тухай  El Pais мэдээлсэн байна. Жеаны хамт ажиллагсдын өгүүлснээр, тэр ажилдаа өглөө бүр таван цагт дэлгүүр онгойхтой зэрэгцэн ирдэг байсан бөгөөд худалдан авагчид хүрэлцэн ирэхэд дэлгүүрээ бэлддэг байсан гэнэ. Ийнхүү зүтгэсээр ахлах менежерийн албан тушаалд хурдан хүрсэн уг эр хамт ажиллагсдаа мөн илүү цагаар ажиллахыг шаарддаг байсан тухай тэд гомдоллосон аж. Испани эр дэлгүүрийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр өдөр бүр 49-87 минут ажиллан, түүндээ хөлс авдаг байсан нь супермаркетын эздэд тодорхой хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэнэ. Түүнээс гадна, аюулгүй ажиллагааны дүрэм ёсоор бол ажилтнууд дэлгүүр дотор ганцаараа үлдэхийг хориглодог байжээ. Харин Жеан П өөрийн ажил олгогчдын эсрэг шүүхэд нэхэмжлэл гарган, өнгөрсөн он жилүүдэд хэн ч илүү цагаар ажиллах хориотой тухай түүнд сануулж байгаагүй хэмээн гомдол мэдүүлсэн байна.  

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.