2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Дэлхийн хамгийн шилдэг 10 нисэх буудал...
Спанийн Барселон хотод дэлхийн Нисэх буудлуудын шилдэгийг шалгаруулах " World Airport Awards" арга хэмжээ болжээ. Уг арга хэмжээнд дэлхий дахинд нислэгийн үйлчилгээ үзүүлдэг копаниудын 395 нисэх онгоцны буудал оролсон байна. Байнга зорчдог дэлхийн 110 орны 12.85 сая зорчигчдоос авсан олон улсын аялал жуулчлалын байгууллага болон зөвлөх компанийн судалгаанд тулгуурлан "Хамгийн шилдэг нисэх онгоцны буудал"-аар Сингапурийн "Changi" нисэх онгоцны буудлыг тодруулжээ. "Changi" нисэх буудал нь ийн хоёр дахь жилээ дараалан шилдэгээр шалгарч байгаа аж.

II байрт: Өмнөд Солонгосын "Incheon" олон улсын нисэх буудал,

III байрт: Герман улсын "Munich"/Мюнхен/ нисэх буудлууд тус тус шаргарчээ. 

I байрт шалгарсан Сингапурийн "Changi" нисэх онгоцны буудал. Мөн "Хамгийн шилдэг амралт, үйлчилгээгээр хангагч" шагналыг хүртсэн байна.

II байрт шалгарсан Өмнөд Солонгосын "Incheon" олон улсын нисэх буудал. "Хамгийн шилдэг нисэх буудал" төрөлд  хоёр дахь жилдээ нэр дэвшсэн байна. Мөн хамгийн сайн цагаачлалын туршлагатай, шилдэг дамжин өнгөрөх буудлаар шаргарчээ.

 

III байрт шалгарсан Герман улсын "Munich"/Мюнхен/ нисэх буудал. Энэ нисэх буудал нь өөрсдөө шар айраг нирдэг, шар айрагний цэцэрлэт хүрээлэнгээрээ онцлог аж. 

IV байрт: Хонг Конгийн олон улсын нисэх онгоцны буудал нь "Хамгийн шилдэг нисэх онгоцны буудал" ангилалд дөрөвдүгээр байрт орсон бөгөөд, хамгийн сайн хоолны үйлчилгээтэй, шилдэг ачаа хүргэгч шагнал хүртсэн байна.

V байрт: Амстердамын "Schiphol" нисэх онгоцны буудал нь энэ жил "Хамгийн шилдэг нисэх онгоцны буудал" ангилалд тавдугаар байранд оржээ.

VI байрт: Токиогийн "Ханэда"/Haneda/ нисэх онгоцны буудал энэ жил "Хамгийн шилдэг нисэх онгоцны буудал" ангилалд зургаадугаар байранд орсон ч хамгийн цэвэр, ариун гэсэн жагсаалтыг тэргүүлсэн байна.

VII байрт: Бээжин хотын "Капитал"/Capital/ Олон улсын нисэх онгоцны буудал. 

VIII байрт: Швейцарын /Zurich/"Цюрих" олон улсын нисэх буудал наймдугаар байранд орсон бөгөөд уг буудлын онцлог нь нарны эрчим хүчний систем бүхий замтай.

IX байрт:  Хойд Америкийн топ 10 нисэх буудлын нэг "Ванкувер" олон улсын нисэх онгоцны буудал энэ удаа наймдугаар байранд оржээ. Уг нисэх буудлын зочдыг татдаг нэгэн алдартай зүйл нь 114,000 литрийн аквариум юм.

X байрт: Лондонгийн "Хитроу"/Heathrow/ нисэх онгоцны буудал нь өмнөх жилүүдийн үзүүлэлтээ баталж 10-р байраа хадгалж чаджээ.

Д.Тамир

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.