2024 оны 04 сарын 20
Зөвлөгөө
Наргил модны тосыг угаалгын өрөөндөө байлгах 8 чухал шалтгаан
Наргил модны тос нь хүний эрүүл мэндэд ашиг тустайгаар зогсохгүй өөр олон зүйлд ашиглахад тохиромжтой байдаг ажээ. Тэгвэл бүсгүй та кокосын тос нь угаалгын өрөөнд байх ямар хэрэгтэй гэдгийг мэдэж амжсан уу? Таны гоо сайханд маш чухал үүргийг гүйцэтгэх болно. Нүүрний будгийг бүрэн гүйцэд арилгаж, арьсыг чийгшүүлэхэд өргөн ашигладаг байна. Гэхдээ зөвхөн энэ ч биш. Кокосын тосны чухал ач холбогдлуудын талаар зөвлөгөөг хүргэж байна. 

1.    Амны хөндийн эрүүл байдлыг хангана


    Энэ нь таны амны хөндийн нянгуудыг устгах нэлээд үр дүнтэй арга юм. Кокосын тосоор амаа зайлах нь эрүүл мэндээ хамгаалахын тулд өглөө бүр зайлшгүй хийх ёстой зүйлсийн нэг билээ. Нэг цайны халбага кокосын тосоор амаа 10 минут орчим зайлаарай. Хэрвээ та та хүсч байвал 20 минутын турш үргэлжлүүлсэн ч болно. Илүү үр дүнтэй. 

2.    Таныг хөлийг зөөлрүүлнэ
    Хэрвээ та хөлнийхөө арьсыг хүүхдийнх шиг булбарай зөөлөн болгохыг хүсч байвал мэдээж кокосын тос таны хамгийн сайн найз байх болно шүү. Тосоо түрхэхийн өмнө ширүүн хэсгийг хусч цэвэрлэвэл гайхалтай үр дүнд хүрэх болно. Мөн хөлнийхөө үсийг хуссаны дараа тос түрхвэл үс нь зөөлөн, жигд ургадаг гэнэ. 

3.    Тайвшрал өгнө
    Маш их стрессдсэн, хүнд ажлын өдөр байв уу? Эсвэл хэт их ажлаад ядарчихсан байна уу? Бүү санаа зов. Өөрийнхөө хамгийн их таашаадаг тосноос бага зэргийг аваад, нэг халбага кокосын тостой хольж, булчингууддаа массаж хийгээрэй. 

4.    Үсийг эмчилнэ



    Наргил модны тос нь үсэндээ санаа зовж байгаа хүмүүсийн асуудлыг хамгийн сайн шийдвэрлэгч юм. Энэхүү тос нь үсний уураг алдалтыг бууруулж, эмчилгээ болдог байна. Хоолны халбаганы талын хэмжээтэй кокосын тосыг үснийхээ угт хүртэл тарааж түрхээрэй. Үүнээсээ хагас цаг орчмын дараа ангижруулагчаар зайлж угаах хэрэгтэй. 

5.    Арьсыг чийгшүүлнэ 


    Бөөрөнхий кокосын тос нь хүн бүрийн хэрэглэх хэрэгтэй байгалийн гайхамшигт тос юм. Үүнийг өдөр бүр хэрэглэх нь таны арьсны сорвийг арилгаж, суналтаас хамгаална. Арьсаа үргэлж сайхан байлгахыг хүсч байвал кокосын тосыг ч мөн үргэлж өөртэйгээ хамт байлгаарай. Хялбархан шүү дээ. 

6.    Нүүрний будгийг цэвэрлэнэ
    Энэхүү шалтгаан нь кокосын тос яагаад таны угаалгын өрөөнд байх ёстой шалтгаануудаас хамгийн чухал нь юм. Кокосын тос бол нүүрний будгийг арилгах хамгийн сайн бүтээгдэхүүн юм. Эхлээд нүүрээ зохих ёсоор нь зөв угаасны дараа үлдэгдлийг арилгахын тулд кокосын тосыг ашигладаг. 

7.    Тууралт болон түлэнхийн тос


    Кокосын тосыг тууралт болон түлэнхийд эмчилгээний зорилгоор ашиглаж болдог байна. Живхнээс харшилсан хүүхдийн тууралтад гайхалтай үр нөлөөтэй байдаг ажээ. Багахаан хэмжээтэй кокосын тос нь л арьсыг тайвшруулан, тууралтыг арилгаж, түлэнхийг эмчлэхэд хангалттай байдаг гэнэ. 

8.    Арзгар үсний “мангас”
    Үс чинь арзайж, буржийгаад хэцүү байна уу? Асуудалгүй ээ. Кокосын тосноос л бага зэргийг аваал арзгар үсэндээ түрхчих. Та үүнийг уншаад үсний тослог ихэднэ гэж санаа зовох хэрэггүй шүү. 

    Энэхүү зөвлөгөөг уншсаны дараа наргил модны тос эмэгтэй хүн бүрийн үнэнч туслах мэт санагдахгүй байна гэж үү? Одоо уншигч таныг лав кокосын тос худалдан авч, хэрэглэж эхлэнэ гэдэгт итгэлтэй байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.