2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Ялгадас ашиглан хийсэн хачирхалтай 4 бүтээл
1. VW Bio-Bug – хүний ялгадасаар ажилладаг машин

 
Британийн GENeco компанийхан 2010 онд VW Bio-Bug хэмээх ялгадасаар ажилладаг машиныг гаргасан байна. Машинд ашиглагддаг метаныг хүний ялгадаснаас гаргаж авдаг бөгөөд эдгээр ялгадасыг Британийн хотуудын бохир усны сувгаас авчээ. 70 мянган байрнаас цуглуулсан ялгадасыг 16,000 км явахад ашиглаж болох гэнэ.
 
2. Un, Kono Kuro – зааны ялгадасаар хийсэн шар айраг

 
"копи лувак" хэмээх кофе дэлхий даяар алдартай байдаг. Гэхдээ энэ кофег гаргаж авахын тулд зааны ялгадаснаас үрийг нь цуглуулдаг билээ. Тэгвэл зааны ялгадасыг ашиглан хийдэг бас нэгэн өөр уух зүйл байдаг бөгөөд энэ нь дээрх шар айраг юм. 
 
3. Хүний ялгадасаар хийсэн хиймэл мах

 
Японы Окаяма лабораторийн профессор Икеда хотын бохирын хоолойг судлаж үзээд ялгадасан дотор боловсроогүй их хэмжээний уураг байгааг олсон байна. Ингээд тэрээр ялгадасыг боловсруулж эхэлжээ. Үүний үр дүнд Икеда хиймэл мах бүтээсэн бөгөөд түүнийг хоолонд ашиглаж болох юм гэнэ. Амт нь барималын шавар мэт боловч буурцагны төрлийн зүйл нэмэхэд энэ нь амтыг үгүй хийх ажээ. 
 
Профессор Икеда анхны бүтээсэн махныхаа амтыг өөрөө идэж харуулсан бөгөөд гамбургер хийж идсэн байна
 
4. Ялгадастай тэсрэх бөмбөг

 
Филиппины бослого гаргагчид  улс төрийн тэргүүнүүдтэйгээ тэмцэхийн тулд өвөрмөц төрлийн тэсрэх бөмбөгийг зохиосон бөгөөд энэ нь ялгадасаар хийсэн тэсрэх бөмбөг юм. Уг тэсрэх бөмбөг эсрэг талын хүнд сэтгэл санааны дарамтыг үзүүлж, тулалдах эрч хүчийг сулруулдаг ашигтай талтай. 2013 оны 9 сард Филиппины бослого гаргагчид цэргийн хамгаалалтынхан руу ялгадастай тэсрэх бөмбөг шиджээ. Үүнээс болоод 7 цэргийн ажилтан хөнгөн гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.