2024 оны 04 сарын 17
Зөвлөгөө
Хүүхдүүдээ, шалгалт өгөхийн өмнө нэрс идэж байгаарай

Сурагчид шалгалт өгөхийнхөө өмнө тархины идэвхижлийг үр нөлөөтэйгээр эрчимжүүлэхийн тулд нэрс идэж байх шаардлагатайг эрдэмтэд тогтоожээ.Энэ жимс хүүхдийн танин мэдэхүйн дадалд идэвхитэй нөлөөлдөг байна. “Телеграф” сонинд ингэж бичжээ.

Шинжээчид бага ангийн хэсэг сурагчид даалгавар өгсөн байна. Юу гэвэл,тэд компьютерын дэлгэцэн дээрх сумыг ажиглаж,түүний чиглэлийн дагуу товчлуурыг дарах ёстой байжээ. Даалгаврын өмнө нэрсний шүүстэй ундаа уусан хүүхдүүд бусдаасаа 10%-иар илүү түргэн, яггүйцэтгэсэн байна.

Нэрсний ашигтай чанар, жишээлвэл үрэвслийн эсрэг, исэлдэлтийн эсрэг үр нөлөө нь түрүүнд нь тодорхой байсан хэдий ч,энэ жимс танин мэдэхүйн дадалд эерэгээр нөлөөлдөг чадвартайг шинэ судалгаа нотложээ.

“Флавоноид нэрсэнд байдаг ургамлын полифенол) нь тодорхой зорилготой үйл ажиллагаа явуулах хүүхдийн чадварт эерэгээр нөлөөлдөгийг бид анх удаа ажиглаж байна” гэжАнглийн Редингийних сургуулийн профессор Клэр Уильямс дурджээ.

 

С.Инда

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.