2024 оны 04 сарын 24
Чөлөөт цаг
Дональд Трампын “гүнж” 36 нас хүрлээ

Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трампын “гүнж” Иванка Трампын төрсөн өдөр өчигдөр тохиожээ.Тэрбээр 1981 оны 10-р сарын 30-нд АНУ-ын Манхэнтэн дүүрэгт төржээ.  Дональд ТрампИванкаг 10 настай байхад нь ээж Ивана Зейницковагаас  салжээ.

Америкийн ерөнхийлөгчийн хамгийн том охин, эцгийнхээ карьерыг дээшлүүлэхийн төлөө их ажилласан бөгөөд зарим компанит ажлынх нь ард байсан хүн бол Иванка юм. Ялангуяа залуучууд Дональд Трампыг дэмжихэд тэрээр их үүрэг гүйцэтгэсэн.

Тэрээр загварын ертөнцөд 14 настайгаасаа хойш орсон. 1997 онд “Magazine” сэтгүүлийн нүүрэнд зураг нь гарсан. Harper’s Bazaar, Golf Magazine, Forbes, Elle Mexico, Avenue Magazine зэрэг сэтгүүлийн нүүрэнд зураг нь гарч, Versace, Thierry Mugler, Marc Bouwer зэрэг брендийн шоунд загвар өмссөн юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.