2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Иран хүүхнүүд хүндийг өргөж болно
Ираны эмэгтэйчүүдийг хүндийг өргөлтийн олон улсын тэмцээн, уралдаанд оролцохыг нь зөвшөөрчээ. Тус улсын хүндийг өргөлтийн холбоо эмэгтэйчүүдийн хороог байгуулсан байна. Гэхдээ Ираны тамирчин хүүхнүүд тэмцээн, уралдаанд тусгай өмсгөлтэй оролцох гэнэ. 
Тус улсын эмэгтэй тамирчид 1983 оноос хойш хүндийг өргөлтөөр хичээллэх нь хориотой байсан билээ. Энэ төрөл олимпийн наадмын хөтөлбөрт 2000 онд орсон юм. 

Эх сурвалж www.wikimon.mn

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.