2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Харри найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ

Их Британийн ханхүү Харри энэ оны эхээр холливуудын уран бүтээлч, жүжигчин Меган Марклтэй болзох болсон билээ.Хос хэдэн сарын өмнөөс л харилцаагаа ил болгосон бөгөөд тун удахгүй сүй тавихаар болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж буй юм. Тэгвэл Харри анх удаагаа найз бүсгүйн хамтаар ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Уг ярилцлагын үеэр Меган ханхүүгээс гэрлэх санал авсан тухайгаа өгүүлж, улмаар сүйн бөгжөө нийтэд үзүүлжээ.

 Тэрбээр “Би их гайхсан. Харригийн эхнэр болохыг их хүссэн. Тиймээс л зөвшөөрсөн” гэж хэлсэн байна.

Харри “Энэ бүсгүйг анх хараад л дурласан. Тиймээс алдахыг хүсээгүй” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.