2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Үржил шимгүй газрыг өтгөн ой болгосон хосууд
Энэ хос 25 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд ямар ч үржил шимгүй газрыг биологийн олон төрөл зүйл бүхий "диваажин” болгож чаджээ. Тэд 1991 онд Энэтхэгийн Карнатакад 55 га газар худалдаж авч байсан бол өнөөдөр 300 га ой болон өргөжиж, ховор ан амьтан, ургамал, шувуудын цугладаг дархан цаазтай газар болсон байна. Анх цөөн хэдэн мод суулгасан нь амжилттай болж, өвс, ногоо нь дахин сэргэж, амьтад нүүдэллэн иржээ. Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэдэг билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.