Нэлээн тарган эр байшингийн дээвэр дээрээс усан сан руу үсэрсэн боловч бүтэлгүйтээд эвгүй газардсан гэнэ. Бичлэгээс харах юм бол адал явдалд дуртай эр усан санг хүрээлж буй газар болон плитан дээр унажээ.
Сайн эр жижигхэн байшингийн дээвэр дээр зогсоод үсрэхээр гүйж ирэх боловч дээврийн ирмэгт хөлөөрөө тээглэсэн аж. Улмаар нүүрээрээ плитан дээр унах үеэр бичлэгийг хийж буй хүн камераа хурдан унтрааж буй нь харагдана. Энэхүү азгүй эр бол Армений иргэн 41 настай залуу бөгөөд хүнд бэртэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна.
24news.mn