2024 оны 11 сарын 13
Видео
АНУ-ын ЭСЯ-наас визийн асуудлаар мэдээлэл хийлээ

Хоёр улсын дипломат харилцааны хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 18-наас эхлэн бүтэн жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх визний ангилалд багтснаар манай улсын иргэд АНУ-ын хөдөө аж ахуйн болон бусад салбарт богино хугацаатай ажиллах боломжтой болж байна.

АНУ-ын H-2A виз авах эрхийг энэ жил 82 оронд олгосон бөгөөд улирлын чанартай, хөдөө аж ахуйн салбарын ажиллах хүч авдаг. АНУ-ын ХАА-н салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд гаднаас ажиллах хүч авах шаардлага гарахад ямар ажлын байранд, хэдэн насны, хичнээн хүн авах хүсэлтэй байгаагаа Засгийн газарт хүсэлт хэлбэрээр явуулдаг. Энэ дагуу хоёр улсын засгийн газрын хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүчнээ авдаг байна. 

Хоёр төрлийн визний ангилад

  1. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлуудад ажиллах хүч авах зориулалттай.
  2. H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлууд, жишээ нь аялал жуулчлалын салбарт ажилчин авахад ашиглагддаг. 
  • АНУ-ын цагаачлалын бус ажлын визний талаар болон хэрхэн мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос аваарай. http://ustraveldocs.com/mn_mn/mn-niv-typework.asp

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.