2024 оны 07 сарын 27
Видео
Пинк амь оров (видео)

Дуучин Пинк таван жилийн турш шинэ уран бүтээл туурвихгүй байсны эцэст нэлээн эрч хүч бүхий дууг гаргажээ. Америкийн дуучин бүсгүй What about us нэртэй дууг гаргасан байна. Дууны үгийг тэрбээр өөрөө бичсэн бол аяыг нь Snow Patrol хамтлагийн гишүүн бөгөөд Кортни Коксын найз залуу Жонни МакБэйд зохиожээ. 

Дуучин бүсгүй клипээ хийлгүүлсний дараа “Миний сэтгэл их хөдөлж байна. Шинэ дуу маань гарлаа. Харин миний Beautiful Trauma нэртэй шинэ цомог 10 дугаар сарын 13-нд олны хүртээл болно” хэмээн ярьжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.