2024 оны 04 сарын 25
Видео
"Энэ миний хайр" олон нийтийн дургүйцлийг төрүүлэв

20 жилийнхээ ойн баярыг "Баярлалаа" тоглолтоороо фэнүүдтэйгээ хамтдаа тэмдэглэсэн "Ice Top" хамтлагийнхан одоогийн байдлаар нам жимхэн байгаа. Харин хамтлагийн реппэр "Eyes Cool" дуучин Эгшиглэнтэй хамтран "Энэ миний хайр" дуугаа шинэчлэн дуулжээ. 90-ээд оны залуучуудыг эд байлдан дагуулж байсан тус дууны шинэхэн хувилбар харин сонсогчдод тийм ч их таалагдахгүй байгаа юм. Шинэ дуу гаргаж сонсогчдынхоо сонорыг мялаахгүй юмаа гэхэд хуучны сайхан дурсамж сэргээсэн дуугаа битгий сэглээсэй хэмээн хүсэгчид цөөнгүй байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.