2024 оны 12 сарын 14
Видео
ФИФА-гийн Дэлхийн хөлбөмбөгийн музей Москва хотод томоохон үзэсгэлэн нээнэ

ОХУ-д болох Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын үеэр Москва хотын Шинэ Арбатын гудамжинд байрладаг “Hyundai Motorstudio” галерейд ДХБХ-ны музейгээс бэлтгэсэн томоохон хэмжээний үзвэрийг тавих аж.

“Түүхийг бүтээгчид” нэртэй уг үзэсгэлэн нь ДАШТ эхлэхээс 5 хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 9-нд  нээгдэх бөгөөд 7 дугаар сарын 20 хүртэл ажиллах аж. Өөрөөр хэлбэл тэмцээн дууссанаас хойш дахин 5 хоног нээлттэй байх бөгөөд үзвэрийг үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүмүүс тэмцээний түүх болон хөгжөөн дэмжих янз бүрийн соёлуудан талаар мэдэх боломжтой гэнэ. Түүнчлэн үзвэрийн голд байрлуулах дэлгэцээр ДАШТ-ний хамгийн онцлох мөчүүд болон түүхэн дэх агуу тоглогчдын дүрс бичлэгүүдийг үзүүлэх аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.