2024 оны 04 сарын 19
Видео
Аарон Жаж MLB-н дээд амжилтыг эвдлээ

Дэлхийн хамгийн нэр хүндтэй бейсболын лиг болох MLB-н улирлын тоглолтууд үргэлжилж байна. Плейоффын байрлалын төлөөх ширүүн өрсөлдөөн өрнөж байх хооронд Нью Йорк Янкиз багийн шинэ гишүүн Аарон Жаж нэгэн дээд амжилтыг тогтоожээ.

Тэрбээр өчигдөр Канзас сити багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр энэ улирлын 50 дахь home-run аа гүйцэтгэж лигийн дээд амжилтыг эвджээ. Тэрбээр MLB-д тоглосон анхны жилдээ хамгийн олон удаа home-run хийсэн тамирчин болсон юм. Өмнөх амжилтыг 1987 онд алдарт тоглогч Марк Макгвайр үзүүлж байсан бөгөөд лигт элссэн эхний жилдээ 49 удаа home-run хийсэн 30 жилийн турш лигийн рекордоор бичигдэж байсан юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.