2024 оны 04 сарын 18
Видео
”Өгзөг” Баярмаагийн тоглосон клип шүүмжлэл дагуулав

Охид бүсгүйчүүд бие галбир эрүүл мэнддээ  анхаарч фитнесс, йог, аеробек зэрэг олон төрлийн спортоор хичээллэх болсон. Гоо сайхны хэмжүүр цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгддөг бөгөөд өнөө цагт том өгзөг, нарийн бэлхүүс, зузаан уруул трэнд болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Ийм болохын тулд биедээ элдэв төрлийн шингэн шахуулж эрүүл мэндээрээ хохирсон охид эмэгтэйчүүд ч олон. Сайхан бие галбиртай болохын тулд уйгагүй хичээл зүтгэл гарган өөрийгөө өөрчилж чадсан тамирчид манайд олон бий. Тэдний дундаас олны анхаарлыг өөрийн хагас нүцгэн зургуудаар татсан нэгэн бол Баярмаа. Олны дунд хэдийнээ "Өгзөг Баярмаа" хэмээн цоллуулаад авсан тэрээр өөрийн брэнд болсон өгзөгөө дэлгэцийн бүтээлд мөнхлөөд амжжээ. Тэрээр дуучин Энэрэл, Номин нарын шинээр гаргаж буй  "BOSSTLE" нэртэй дууны клипэнд ийнхүү өөрийн өгзгийг гайхуулаад авчээ.

Тус дуу болон клипийг үзэгчид нилээдгүй шүүмжлээд авсан бөгөөд тун муу бүтээл болсон байна хэмээх хүмүүс олон байх ажээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.