2024 оны 04 сарын 20
Видео
Америкийн шилдэг 10 дууны жагсаалтад “All I Want for Christmas” багтжээ

Дуучин Мэрай Кэрригийн “All I Want for Christmas” бүтээл нь анх удаа АНУ-ын шилдэг 10 дууны жагсаалтад багтлаа. Классик өнгө аястай, Зул сарын баярт зориулсан энэхүү дуу анх 1994 онд гарсан ч шилдэг дуунуудын жагсаалтад хэзээ ч багтаж байгаагүй аж. Эд Ширан, Бэйонси нарын “Perfect” дууны хувилбар уг жагсаалтыг эзэгнэсэн хэвээр байгаа бол Мэрай Кэрригийн баярын дуу ийнхүү 11-ээс 9 дүгээр байр хүртэл дээшилсэн юм.

Энэ талаар дуучин бүсгүй Billboard сэтгүүлд “Энэ бол Зул сарын гайхалтай бэлэг боллоо. Үнэндээ ийм зүйл болно гэж огтхон ч төсөөлөөгүй шүү. Гэхдээ энэ дууг минь Зул сарын баяр болгоноор уламжлал болгон сонсдог, энэ дуунд минь дуртай хүн болгонд талархлаа илэрхийлье. Хүүхэд байхдаа Casio даралтат хөгжим дээрээ үндсэн хэсгийг нь зохиож байсан энэ дуундаа би өөрөө ч маш их хайртай учир хэзээд зүрх сэтгэлээсээ дуулж байдаг шүү” хэмээн ярьжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.