2024 оны 10 сарын 09
Видео
Жэй Ло 20 минутын дотор 2 саяыг олжээ
Нэрт дуучин Женнифер Лопес маш богино хугацаанд түвэггүйхэн мөнгө олж чадна гэдгээ дахин нотлов. Хэдхэн хоногийн өмнө тэрээр ердөө 20 минутын дотор хоёр сая доллар олж дөнгөсөн байна. Катарын нийслэл Доха хотноо нээлтээ хийсэн Doha Festival City Mal шинэ худалдааны төвийн жаврыг үргээхдээ Женнифер Лопес ердөө 20 минутыг зарцуулаад ийм их мөнгөтэй болжээ. 
Арабын баячууд түүнд ийнхүү гар татаагүй аж. Катарын баячууд түүнд бас нэг санал тавьсан нь тус улсын агаарын тээврийн компаниудын ёслолын тоглолт юм. Тэрхүү тоглолт Лос-Анжелес хотноо болох бөгөөд Лопес бүсгүй хэрэв тэнд дуулбал 1,2 сая доллар хүртэх аж. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.