Монголын экспортын шинэ брэнд Очирдагинас ХХК-ийн "Талын домог" брэнд Хятадын хүнсний хорио цээрийн хяналт стандартыг хангаж өндөр чанартай бүтээгдэхүүний зах зээлд худалдаалагдаж эхэлсэн билээ.
Бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг шинэ оны өмнө Шанхай хотын метронд ардын урлагийг орчин үеийн урлагтай хослуулсан гайхамшигтай үзүүлбэрээр моб хийж танилцуулж байсан бол энэ удаа Шанхайн төв, жуулчдын хамгийн их очдог Ханпу мөрний эрэгт “БИ МОНГОЛ ХҮН” хэмээх алдарт уран бүтээлийг beatbox урлагтай хослуулан тоглож гэнэтийн бэлэн барисан нь Хятадын сошл сувгаар цацагдаж эхлээд байна.
24news.mn