Хятад улсад өнгөрсөн онд 30 тэрбум илгээмжийг хүмүүс хоорондоо солилцжээ. Үүнийг дагаад илгээмж хүргэлтийн компаниудын ачаалал ч эрс нэмэгдсэн юм.
Тэгвэл Хятадын илгээмж хүргэлтийн үйлчилгээний STO Express компани олон тооны роботыг ангилан ялгах хэсэгтээ ажиллуулах болжээ. Өөрөө өөрийгөө цэнэглэдэг роботууд өдөрт 200,000 илгээмжийг ангилан ялгадаг гэнэ. Ингэснээр STO Express компани ажиллах хүчний зардлаа 70 хувь хэмнэж, долоо хоногийн 24 цагт тасралтгүй, хөлс мөнгөгүй ажилладаг робот ажилчидтай болжээ.
24news.mn