Эрүүл байх идэж буй хоолноос их шалтгаалдаг болохыг бид мэднэ. Хоол хүнс амттай байгаад зогсохгүй биед сайнаар нөлөөлж, хэрэгтэй амин дэмүүдийг өгдөг байх нь чухал. Харин өөр хоорондоо харшдаг хүнсний бүтээгдэхүүн бидний биед сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Тэгвэл хооронд нь хольж хэрэглэвэл бидний биед муугаар нөлөөлдөг бүтээгдэхүүнүүд юу юу байдаг болохыг харъя.
Какао+Сүү
Какаонд кальцийн биед шингэх явцад саад болдог хүчил их агуулагддаг байна. Какаог их хэрэглэх нь бөөрөнд мөн муу нөлөөтэй.
Ногооны салат+лемоны шүүс, цагаан цуу
Ногоонд хүний биед хэрэгтэй витаминууд их агуулагддаг ч лемоны шүүс юмуу цагаан цуугаар амталбал тэжээллэг чанар нь алдагддаг.
Гоймон+улаан лооль
Улаан лооль гоймонгийн тэжээллэг чанарыг алдагдуулдаг.
Өндөг+шарсан гахайн мах
Өглөөний цайндаа иддэг өндөг уургаар баялаг байдаг ч шарсан гахайн махтай хольж хэрэглэвэл эрч хүчийг багасгаж амархан ядраадаг.
Хивэг+сүү
Сүүг хивэгтэй хольж хэрэглэвэл шингэх явц нь удаан байдаг. Түүнчлэн сүүг хоол идсэнийхээ дараа доод тал нь нэг цагийн дараа уувал сайн.
Сериал+жүржийн ундаа
Сериалыг жүржтэй хольж хэрэглэвэл шингэц удаантай.
Пицца+Кока Кола
Пицца болон Кока Коланы хольц нь ходоодны өвчлөлийн үүсвэр болдог.
Цагаан гурилны талх+жимсний чанамал
Ходоод хоосон үед цагаан гурилны талхан дээр жимсний чанамал түрхэж идвэл биед сайнаар нөлөөлдөггүйн дээр амархан ядраана.
24news.mn