2020 оны 06 сарын 03
Зөвлөгөө
АРЬС ЯАГААД НҮХЖДЭГ ВЭ?

Арьсны нүхнүүд себум буюу “арьсны халим” гэх нэртэй тослог зүйлийг ялгаруулдаг. Энэ нь арьсыг чийгшүүлэх, хүчилтөрөгчийг шингээх үүрэгтэй. Түүнчлэн гоо сайхны бүтээгдэхүүний эрүүл мэндэд хэрэгтэй орцыг уусгаж авдаг байна. Гэвч хэрэв арьс хэтэрхий их хэмжээний себум ялгаруулбал үр дүнд нь арьсны нүх бохирдох, хэмжээ нь томрох болон батга гарах эрсдэл бий болдог.

Том хэмжээтэй нүх үүсэх гол шалтгаанууд: Их хэмжээний себум ялгарах. Энэ нь буруу хооллолт, стресс, нарны тос түрхэлгүй гадуур явах, өөрийнхөө арьсны онцлогт тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэсэнтэй холбоотой байдаг. Торгомсог байдал алдагдах. Нас ахих тусам коллаген ялгарах үйл явц удааширч, арьс торгомсог байдлаа алдаж эхэлдэг ба энэ үед нүхжилт илүү томорно. Нарны хурц туяа коллаген ялгарах хэмжээг бууруулдаг байна.

Ген: Эрдэмтэд Ази эмэгтэйчүүд нас ахисан ч нүхжилтийн хэмжээ нь тэгтлээ өөрчлөгддөггүй болохыг олж тогтоожээ. Гэвч Энэтхэг эмэгтэйчүүдийн нүхжилт нас ахих тусам улам нэмэгддэг гэнэ. Та генээ өөрчилж чадахгүй, гэвч та арьс арчилгаандаа ашигладаг бүтээгдэхүүн болон хоол хүнсээ өөрчилж чадна. Ингэснээр таны арьс илүү дээр харагдах юм.

Юу хийх ёстой вэ? Себумын ялгарах хэмжээг багасгах. Хооллолт болон арьс арчилгаа, хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнийхээ найрлагыг сайтар анхаарах хэрэгтэй. Өдөр бүр нарны тос түрхэж, коллаген ялгарах хэмжээг бууруулахгүй байхад анхаарахаас гадна арьсаа нарны хурц туяанаас хамгаалаарай.  Тогтмол угааж, нүхжилтийг улам томрохоос сэргийлэх хэрэгтэй ба чийгшүүлж, арьсныхаа онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэнэ үү.

24news.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://24news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.