2024 оны 04 сарын 26
Зөвлөгөө
Хар батга арилгах шилдэг 5 маск
Бүсгүй хүн бүхэн арьсааа цэвэрхэн, хүүхдийнх шиг зөөлөн булбарай байлгахыг хүсдэг. Энэхүү хүсэлд тус болох 5 төрлийн маскийг гэртээ хэрхэн бэлдэх дэлгэрэнгүйн зааврыг та бүхэнд хүргэж байна. Эдгээр маскууд нь үхэжсэн арьсыг цэвэрлэж, арьсны нүхийг агшааж, цусны эргэлтийг сайжруулж улмаар шинэ арьсыг нөхөн сэргээж өгөх ач тустай. Арьсанд хор нөлөөтэй синтетик агуулсан бэлэн масканд мөнгө зарцуулах хэрэггүй. Энгийн найрлагатай, хугацаа нь дууссан болов уу гэж санаа зовохгүйгээр гэртээ шинэхэн маскаа бэлдэж болох юм. 
 
Та дараах маскийг тавихын өмнө: 
 
- Нүүрээ маш сайн гүн цэвэрлэх хэрэгтэй. Арьсны нүхэнд байгаа бохирыг цааш оруулахгүй байх хэрэгтэй. Тиймээс сайтар цэвэрлэ. 
- Үсээ дээш шууж боогоорой. Задгай байвал масканд наалдах учраас анхааруулж байна. 
- Маскийг нүдний ойролцоо болон хөмсөг дээр түрхэхгүй байх. Учир нь нүдний орчмын арьс маш эмзэг байдаг. Мөн сормуусанд хүрвэл салгах хэцүү байдаг. 
 
 Желатинтай маск 
 
1. Нүүрсэн эмтэй нүүрний маск 
 
Нүүрсэн эм нь хэдийгээр тас хар өнгөтэй ч биен дэхь хорыг гадагшлуулах ач тустай билээ. Түүний энэ үйлчилгээ арьсанд ч тустай. Химийн орцтой тос, пудр, крем, элдэв төрлийн бохирдлоос болоод арьс хордож, гэмтэж байдаг. Тиймээс арьсны хорыг нүүрсэн эм гадагшлуулдаг. 
 
Харин желатин нь арьсны коллагеныг нэмэгдүүлж, үрчлээнээс сэргийлж, нүүрэн дээрх батгыг арилгах ач тустай байдаг. 
 
things you
 
Орц: 
 
Нунтаг желатин - 1/2 халбага 
Ус - 1 халбага 
Нүүрсэн эм - 1/2 халбага 
 
Алхам:1 Желатин болон нүүрсэн эмээ нэг саванд холино 
 
mix gelatin and activated charcoal
 
Алхам: 2 Дэээр нь 1 халбага бүлээн усаа хийгээд сайтар хольж хутгана 
 
add warm distilled water and mix
 
Алхам:3  Маскийг нүүрэндээ 7 хоногт 1 удаа тавина 
 
applt the mask on your face
 
- Маскаа тавихын өмнө нүүрээ сайтар цэвэрлэнэ. Арьсны нүхийг нээж цэвэрлэхийг хүсвэл нүүрэндээ бүлээн алчуураар жин тавьж болно 
- Зориулалтын багс ашиглан нүүрэндээ маскаа тавина. Хөмсөг болон нүдний орчим түрхэхгүй байхыг анхаараарай. Хар батга ихээр гардаг хамар, дух зэрэг хэсэгт хэсэгчлэн маскийг түрхэж болно. 
- Маскыг бүрэн хатаахын тулд тодорхой хугацаа хэрэгтэй. Тиймээс яарах хэрэггүй. 
- Батгыг нүхнээс суга татан авах зорилгоор маскийг хуульж болно. Эсвэл бүлээн усаар угааж цэвэрлэнэ. 
- Хэрвээ маскийг хуулж авсанаас болж арьс тань улайж байгаа бол наргил модны тос түрхээрэй. Чийгшүүлэх тос, лосьн түрхэж болно. 
 
Энэхүү маскийг хар батгаа арилгахын тулд 1 сард 3- 4 удаагийн давтамжтайгаар тавина. 
 
2. Жүржтэй маск 
 
Жүрж нь антиоксидантуудаар элбэг, чөлөөт радикалуудтай тэмцэж, арьсыг эрт хөгшрөхөөс сэргийлдэг. Витамин С  -ээр баялаг. Ядарсан, өнгөө алдсан арьсны өнгийг сэргээж , туяа оруулдаг. 
 
things you
 
Орц: 
 
Нунтаг желатин - 2 халбага 
Жүржийн шүүс - 4 халбага 
 
Алхам:1 Хоёр орцоо нэг саванд хийгээд холино. Халуунд тэсвэртэй саванд хийнэ 
 
mix gelatin and orange juice
 
Алхам:2 Саванд дотор маск хийсэн савныхаа 1/4 - ээр татах ус хийгээд буцалгана. Халуун усан дотроо маскаа хийнэ. Желатиныг уустал буцалгаж хутгана.  Уусан даруйд гаргаж хэсэг хөргөнө. Хэт удаан хөргөвөл желатин барцалдсан байх болно. Тиймээс удаан хугацаанд хөргөж болохгүй. 
 
heat the mix in a double boiler
 
Алхам:3 Багс ашиглан нүүрэндээ маскаа түрхэх бөгөөд нүд болон хөмсгөн дээр түрхэхгүй байхыг зөвлөж байна 
 
apply the orange peel-off mask on your face
 
- Маскаа тавихын өмнө нүүрээ гүн цэвэрлэнэ 
- Маскийг бүрэн хатаж дууссаны дараа цэвэрлэнэ
- Усаар зайлж цэвэрлэнэ
-  Чийгшүүлэх тос түрхэнэ 
 
3. Сүүтэй маск 
 
Клеопатрагийн гоо үзэсгэлэнгийн нэгэн нууц нь халуун бүлээн сүүнд ордог байсан гэсэн домог бий. Сүү арьсны гүн дэхь бохирдлыг арилгаж, тэжээл өгнө. Энэхүү тэжээллэг бүтээгдэхүүнийг желатинтай хольвол үрчлээнээс урьдчилан сэргийлж, коллаген өгдөг. 
 
things you
 
Орц: 
 
Сүү - 1 халбага + 1/2 халбага 
Желатин - 1 халбага 
 
Алхам:1 Орцуудыг нэг саванд хийж хутгана 
 
mix milk and gelatin
 
Алхам:2 Түрүүчийн маскийг бэлтгэсэнтэй адил аргаар сүүнд желатиныг уусгана. 
 
heat the mix ina double boiler
 
- Саванд дотор маск хийсэн савныхаа 1/4 - ээр татах ус хийгээд буцалгана. Халуун усан дотроо маскаа хийнэ. Желатиныг уустал буцалгаж хутгана.  
- Уусан даруйд гаргаж хэсэг хөргөнө. Хэт удаан хөргөвөл желатин барцалдсан байх болно. Тиймээс удаан хугацаанд хөргөж болохгүй. 
 
Алхам:3 Маскийг нүүрэндээ жигд түрхэж хэрэглэх бөгөөд 7 хоногт нэг удаа тавина. 
 
apply the mask on your face
 
- Маскаа түрхсэний дараа бүрэн хатаана 
-  Хүйтэвтэр усаар угааж цэвэрлэнэ
- Арьсыг цэвэр байлгахын тулд 7 хоногт 1 удаа тавьж хэрэглэнэ 
 
Желатингүй нүүрний маск 
 
1. Өндөгний цагаантай маск 
 
Өндөг нь уургаар баялаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Тиймээс нүүрэнд олон амин дэм , уураг тэжээлийг өндөгнөөс авч болно. Батгыг багасгаж, дахин гарахаас сэргийлнэ. Цагаан ба хар батгыг арилгана. Үүн дээр нимбэгний шүүс нэмбэл цэвэрлэгээний үйлчилгээ нь илүү нэмэгддэг. 
 
things you
 
Орц: 
 
Өндөгний цагаан - 1ш 
Нимбэгний шүүс - 1 халбага 
 
Алхам:1  Өндөгний цагааныг ялган авна 
 
seperate the egg white of one egg
 
Алхам:2 Өндөгний цагаан дээр нимбэгний шүүсээ хийгээд сайтар хутгана. 7 хоногт 1 удаа тавьж хутгана. 
 
add lemon juice to egg white
 
- Маскаа тавихынхаа өмнө нүүрээ сайтар угааж цэвэрлэнэ
- Багс ашиглан нүүрэндээ түрхэнэ. 
- Бүлээн усаар угааж цэвэрлэнэ
- Дараа нь чийгшүүлэх үйлчилгээтэй тос түрхэнэ 
 
 2. Нүүрсэн бол болон glue - тэй маск 
 
Glue нь желатинтай ижил нөлөөтэй. Үхэжсэн арьсыг цэвэрлэж, нөхөн сэргээдэг. Хэрвээ та эмзэг арьстай бол тостой хольж хэрэглэх хэрэгтэй. Энэхүү хоёр орц нь арьсанд цочрол өгдөг. Тиймээс эмзэг, цочмог арьстай бол бүрэн түрхэхийнхээ өмнө хэсэг газар түрхэж үзэхийг зөвлөж байна. 
 
things you
 
Орц: 
 
Нүүрсэн эм-  1 халбага 
Цагаан Glu - 1 халбага + 1/2 халбага 
Peppermint essential oil - 2-3 дусал /энэхүү тосны зааврыг сайтар уншаарай/
 
glue face mask зурган илэрцүүд
 
Алхам:1 Цагаан Glu дээр нүүрсэн эмээ хийнэ. Дээр нь тосоо хийгээд сайтар хутгана. 
 
add activated charcoal and essential oil to the glue
 
Алхам:2  Халбагаар хутгаж, хоорондоо уусаж жигд өнгөтэй болтол сайтар хутгана
 
mix the ingredients well
 
Алхам:3 Долоо хоног бүр түрхэнэ 
 
apply the mask all over your face
 
 
-  Маскийг тавихаас өмнө нүүрээ сайтар цэвэрлэнэ 
- Маскийг дээш чиглэлтэй тавиарай.Болгоомжтой, зөөлөн түрхэхийг зөвлөж байна. 
-  Бүлээн усаар угааж цэвэрлэнэ 
 
Энэхүү маскийг арьсны гүнийг цэвэрлэж, хар батгыг арилгах зорилгоор хэрэглэнэ 
Г. Сувд

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.