2024 оны 04 сарын 26
Зөвлөгөө
Зуун настыг гэртээ тарих нь олон төрлийн ашиг тустай
Эрт дээр үес зуун наст ургамал маш олон төрлийн ашиг тустай гэдгийг мэдсээр ирсэн юм. 200 орчим амин дэм, эрдэс бодис, амин хүчил, фермент агуулдаг билээ. Гэртээ зуун наст нь тарьж ургуулах нь танд олон төрлийн ач тусаа өгөх болно

Дархлаа дэмжих 



Зуун настын шүүс нь C витаминаар баялаг , дархлааны тогтоолцоог хамгийн сайн дэмждэг. 

Дархлаа сайжруулъя гэвэл энэхүү ундааг бэлдэж уугаарай 

Зуун настын навч - 1 ширхэг 
Ус - 1 стакан
Зөгийн бал - 1 халбага 

Зуун настын гадуурх хальсыг арилгаж, дотор талын зөөлөн эдийг гарган устайгаа холино. Дараа нь зөгийн балаа нэмээд сайтар хутгаад ууна. 

Үс бэхжүүлэх 



Зуун наст нь үсийг эрүүл гялалзсан болгодог бөгөөд ургалтыг дэмжиж, бэхжүүлэх ач тустай байдаг. 

Зуун настын үсний маск бэлдэхдээ: 

Зуун настын навч -1 ширхэг 
Газрын самарны тос/бүйлс/ -  1 цайны халбага 

Мөн адил зөөлөн эдийг ялган аваад дээр нь бүйлсний тосоо нэмж сайтар хутгаад үсэндээ түрхэнэ. Толгойндоо гялгар малгай углаад 20 минут амраасны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. 

Арьсаа арчлахдаа



Зуун наст нь арьсыг чийгшүүлж, уян хатан байдлыг сайжруулан, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг. Үүнээс гадна янз бүрийн гадны нөлөөтэй нөсөө толбо үүсэхээс сэргийлдэг. 

Арьсны маск бэлдэхийн тулд: 

Зуун настын навч - 1ш 
Ус - 3 халбага 
Спирт 5 халбага

Орцуудаа хооронд сайтар холиод өдөр бүр нүүр , хүзүүндээ жигд түрхэнэ. 10 минут амраасны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. 

Бактер устгах 



Зуун настны шүүс нь гэдэс, ходоод өвдөх нарийн гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Хэрвээ таны гэдэс өвдсөн бол 30 мл - аар зуун настын шүүсийг өдөрт 2 удаа уувал танд илэрч байгаа зовиурыг бууруулдаг. Хеликобактерын нөлөөг багасгаж , ходоодны шарханд сайнаар нөлөөлнө.

Наранд түлэгдсэн арьсыг эмчлэх 


Шарх эсвэл наранд арьсаа түлсэн бол зуун настын шүүсийг түрхээрэй. Түүнд агуулагдах зүйлс хорыг гадагшлуулах болно. Бэлэн бэлдмэлийг эмийн сангаас худалдан авах боломжтой эсвэл 1 ширхэг зуун навчны зөөлөн эдийг аван өдөрт 2-3 удаа түлэгдсэн хэсэгт түрхэж болно. 
Г.Сувд

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.