2024 оны 04 сарын 27
Зөвлөгөө
САЙН УНТАЖ АМРАХ НЬ МЭДРЭЛИЙН СИСТЕМИЙН ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДЭМЖИЖ , ДАРАЛТЫГ ТОГТВОРЖУУЛАХ ҮНДЭС БОЛДОГ

Эрүүл сайхан амьдралын энгийн алхмын нэг бол унтаж амрах цаг гаргах юм. Хүн унтаж амрах хугацаандаа аз жаргалтай болох, жин хасах гээд бие махбод болон сэтгэлзүйн олон давуу талыг олж авдаг.

Нойр бол мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа, даралтыг тогтвортой байлгах, биеийг эрүүл байлгахын үндэс юм. Тэр дундаа хүн шөнийн бүтэн нойр авах нь эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй аж. Хүний заавал унтаж амрах ёстой физиологийн цаг нь 22 цагаас  шөнийн 02.00 цаг гэдгийг эмч нар зөвлөж байна. Энэ цагуудад заавал унтаж байх нь хамгийн чухал. Бие махбод, тархи оюун хамгийн сайн  амардаг. Шөнийн нэг цагт унтаад өглөө наймд босох, орой 10 цагт унтаад өглөө эрт босох хоёр их ялгаатай гэнэ. Тэгэхээр унтах шаардлагатай цагтаа амарч хэвшье.

Гэвч унтахад ч бас учир бий. Унтахаасаа өмнө кофе уухгүй байх, архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн 19 цагаас хойш хүнд хоол идэхгүй байх нь тайван нойрсох боломжийг бүрдүүлдэг байна. Өдөр нь стресстсэн хүн түүнийгээ тайлахгүйгээр орондоо ороход унтаж чадахгүй байх нь элбэг. Энэ тохиолдолд хамгийн  түрүүнд бодлуудаа сарниулах нь чухал гэнэ. Ингэхийн тулд гүнзгий амьсгалах, эсвэл тоо тоолох хэрэгтэй .

http://hidoctor.mn/archives/6124

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.