2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Төрөх үеийн өвдөлтийг багасгах аргууд

Төрөлт ойртохын хэрээр улам хүчтэй базална. Төрөх үеийн өвдөлтийг багасгаж болох аргуудын талаар мэддэг байх хэрэгтэй. Төрөлтийн үед биеэ суллах, тайван, итгэлтэй байх, амьсгалаа зохицуулж сурах хэрэгтэй. Базлалтын үед амьсгалаа зөв зохицуулж, өвдөлтийн үед өөрийнхөө амьсгалд анхаарлаа төвлөрүүлж сурснаар та өвдөлтийг багасгаж чадна.

Үүний тулд:

  • Биеэ суллах
  • Амьсгалаа зохицуулах
  • Биеэ аль болох өөртөө эвтэй байрлалд байлгах
  • Урдаа юм түшин сөгдөж суух
  • Урагш хойшоо хөдлөх
  • Нөхөр, ойр дотны хүнтэйгээ хамт байж, тэдэнтэй ярилцах нь өвдөлтийг хөнгөвчилнө.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.