Калифорнийн их сургуулийн эрдэмтэд 10 мянга орчим хүн оролцсон томоохон судалгааны ажилд дүн шинжилгээ хийжээ. Судалгаанд оролцсон 1678 хүн харааны нарийн шинжилгээнд орсон гэнэ. Тэдний таван хувь буюу 84 хүнд нь сохролтод хүргэдэг глауком гэдэг өвчний шинж тэмдгийг илрүүлсэн аж. Мэргэжилтнүүд эдгээр хүмүүс сүүлийн нэг жилийн дотор ямар ундаа голчлон ууж байсныг тогтоосон гэнэ. Түүнчлэн энэ ундааг хэдий хэр хэмжээгээр ууж байсныг лавлажээ.
Тэгтэл Халуун цайнд дурлагсад нүд сохрох аюулаас 74 хувиар хол байжээ. Харин кофе, хүйтэн цай, бусад сэрүүцүүлэх ундаанууд нүд сохрох аюулаас гэтэлгэж байгаагүй гэнэ. Бүх учир цайнд агуулагддаг антиоксидант, бусад чухал хэрэгцээтэй нэгдлүүдэд оршиж буй хэмээн мэргэжилтнүүд таамаглав.
Эх сурвалж www.wikimon.mn
24news.mn