Цай бол манай монголчуудын идээний дээж гэгддэг хүндтэй ундаа. Гэхдээ цайг хэрхэн эрүүл мэнддээ тохируулан хэрэглэх нь бас учиртай аж. Та үүнийг заавал уншаарай.
1. Халуунтай үед өтгөн цай уухаас татгалзах хэрэгтэй. Халуунтай хүнд өтгөн цай нэмэр болдоггүй, харин ч эсрэгээрээ цайнд агуулагддаг теофилин биеийн хэмийг нэмэгдүүлдэг болохыг эмч судлаачид тогтоосон байна. Теофилин нь мөн шээс туух үйлчилгээтэй тул халуун буруулах эмийн үйлчилгээг үр ашиггүй болгох эсвэл сулруулдаг юм байна.
2. Хэт их халуун цай уух хэрэггүй. Хэт халуун цай удаан хугацаанд уух нь хоолой, улаан хоолой болон ходоодыг шархлуулдаг. Цайны хэм нь 56 градусаас дээш байх ёсгүй юм байна.
3. Унтахын өмнө цай уух хэрэггүй – кофеин болон анхилуун бодисууд нь сэргээх үйлчилгээтэй. Унтахын өмнө уусан нэг аяга өтгөн цай нь хүний төв мэдрэлийн систем болон тархийг сэргээж, зүрхний цохилтыг нэмэгдүүлэх болон цусны эргэлт хурдасгадаг тул унтах боломжгүй болдог. Өтгөн цайнд их хэмжээгээр агуулагддаг кофеин болон теин нь толгой өвдөх болон нойр хүрэхгүй байх шалтгаан болох боломжтой.
4. Цайг олон удаа буцалгах хэрэггүй. Цайг 3-4 удаа буцалгасны дараа цайны навчинд ашигтай бодис бараг үлддэггүй. Цайг олон удаа буцалгах юм бол цайны навчинд бага хэмжээтэй байдаг хортой бодисууд ялгарч цайны шингэнд уусдаг.
5. Хоол идсэний дараа шууд цай уухыг зөвлөхгүй байна. Цайнд агуулагддаг танин нь уураг болон төмрийг хатууруулдаг үйлчилгээтэй тул энэ нь хоолны шингэцийн муудатгадаг. Цайг хоол идсэнээс хойш 20-30 минутын дараа уух нь зохимжтой.
6. Эмийг цайгаар даруулж ууж болохгүй. Олон тооны эм нь цайнд агуулагдаг танинтай урвалд орж тунадас үүсгэдэг болохоор энэ нь эмийн үйлчилгээнд сөргөөр нөлөөлдөг.
7. Цай архи хоёр тохирохгүй. Архи хэрэглэсний дараа цай уух юм бол бөөрөнд сөргөөр нөлөөлдөг. Цайнд агуулагддаг теофилин нь бөөрний шээс ялгаруулах үйл ажиллагааг хурдан болгодог бөгөөд үүнээс болоод задарч амжаагүй цууны хүчлийн альдегид бөөрөнд очдог. Альдегид нь бөөрөнд их хортой бөгөөд зарим тохиолдолд амь насанд аюултай. Иймээс архийг цайтай буюу ялангуяа өтгөн цайтай холих хэрэггүй.
24news.mn