Miss World Mongolia 2014 тэмцээний ялагч Т.Батцэцэг энэ жил 27 нас хүрч байгаа. МУИС-ийг ОУХС-ийн олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн мисс бүсгүй загварын шоу, сурталчилгаанд тоглоод завгүй байгаа. Тэрбээр загварын салбарт дурласан учраас мэргэжлээрээ ажиллахгүй моделиор ажиллаж байгаа аж.
Түүний хувьд багадаа сагс, волейболоор хичээллэдэг, тэр ч бүү хэл спортын дэд мастер зэрэгтэй. Ахлах ангид байхдаа Дархан-Уул аймгийнхаа шигшээ багт тоглодог байсан бөгөөд оюутан болоод загвар руу илүү анхаараад спортоо түр хойш тавьсан. Өөрөөр хэлбэл спортоос урвж загварын салбарт хүч үзэх болсон. Одоо харин бөмбөг харах л юм бол зүгээр байж чаддаггүй бөгөөд найзуудтайгаа хааяа нэг заал авч тоглодог ажээ.