2024 оны 10 сарын 09
Фото
Шинэ зууны Мэрилин Монро

АНУ-ын хайр дурлалын бурхан, гоо үзэсгэлэнт бүсгүй Мэрилин Монро эмгэнэлтэйгээр нас бараад 50 гаруй жил болж өнгөрсөн ч түүний алдар нэр мөнхөд оршиж байдаг. Шаргал үст, гоо үзэсгэлэнт эмэгтэйн булш улаан сарнайгаар хэзээ ч тасардаггүй. Энэ бүгдтэй хамт АНУ-ын гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг Мэрилин Монротой хэн адилхан бэ. Түүнийг орлож чадах вэ гэсэн асуулт 50 гаруй жил үргэлжилж байна.

АНУ-д яг одоо 2017-2018 оны дэлхийн хамгийн алдартай, хамгийн секси, хамгийн дур булаам, хамгийн шилдэг, хамгийн залуу, хамгийн сонирхолтой арван моделийн нэг Kate Upton-ыг шинэ зууны, шинэ цагийн, хамгийн залуу Мэрилин Монро хэмээн нэрлэж байна. Алдартай дизайнерууд, хувцас загварын агентлагууд, нэр хүндтэй сэтгүүлүүд Кейтыг Мэрилин Монрогийн дүрд хувирган зураг авалт хийж, брэндээ сурталчилж, сэтгүүлээ чимж байна. Орчин цагийн Монрогийн зургаар гоёсон сэтгүүлүүд ч хурдтай борлогдох нь тодорхой юм.

Мичиган мужын Санкт Иосеф хотод 1992 онд төрсөн Америкийн загвар өмсөгч, жүжигчин бүсгүй Kate Upton спортлог гэр бүлд төрсөн. Түүний аав, ээж нь хоёул спортоор хичээллэдэг, аав нь Техас мужийн хөнгөн атлетикийн сургуулийн захирлаар ажиллаж байсан. Харин авга ах нь АНУ-ын Конгрессын гишүүн Фред Аптон. Өвөг эцэг нь Whirlpool корпорацийн үүсгэн байгуулсан нэгэн.

Арван таван настайдаа морин спортоор хичээллэж, АНУ-ын хэд хэдэн тэмцээнээс аваргын шагнал хүртсэн Кейт 2008 онд 16 настайдаа “Элит модель” агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулж загварын ертөнцөд хөл тавьсан байдаг. Өнөөдөр алдар хүндийн оргилд хүрсэн загвар өмсөгч цөөнгүй кинонд туслах дүр бүтээжээ.

Америк, Итали, Их Британи, Испани, Герман, Бразилийн Vogue сэтгүүл, Harper’s Bazaar, V, Mademoiselle, LOVE, Итали, Герман, Америкийн GQ, Cosmopolitan, Glamour, Esquire зэрэг сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн супер модель бүсгүй амьтан тэжээхийг дэмждэг. Instagram нь түүний нохой Харлигийн зургаар дүүрэн.

АНУ-ын иргэдийн зарим нь Кейтыг Холливудын алтан үеийн домог Мэрилинтэй харьцуулж байгааг шударга биш хэрэг гэж үздэг. Тэд олон нийтийн сүлжээнд энэ харьцуулалтыг бүтэн сэдэв болгон өрнүүлж, маргаан үүсгэж байна.

Мэрилин бол хуучинсаг сэтгэлгээг даван туулахаар тэмцэж байснаараа домог болж үлдсэн. Түүний амьдрал давтагдашгүй. Монрогийн торгомсог зөөлөн өнгө, гоо үзэсгэлэн, биеэ авч явдаг тачаангуй арга барил, жүжиглэх авьяасыг бүгдийг өвлөсөн хэн ч байхгүй. Ким Кардашяныг маш алдартай болгохын тулд энэ аргыг ашиглаж байсан. Мэрилин Монрог өнөөдрийн ододтой харьцуулах нь шударга биш хэмээн эсэргүүцэгчид мэдэгдсэн байна.

Мөн Kate Upton-ыг Монрогийн нэрээр дуудах ёсгүй. Энэ харьцуулалт түүнийг сүйрүүлнэ. Тэр бол зүгээр л нэг загвар өмсөгч хэмээн гэж үздэгээ олон нийт нуудаггүй. Харин Кейт 2014 онд Британийн Vogue сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Мэрилин үнэхээр гоё, гайхалтай эмэгтэй. Намайг түүнтэй адилтгадаг. Гэхдээ би өөрийн жинхэнэ зан чанар, өөрийн авьяасаар олон танигдахыг хүсч байна. Мэрилинд ийм боломж олдоогүй. Тэр арай илүү хаагдмал нөхцөлд амьдарч байсан” гэж хэлж байжээ.

kate-upton-vanity-fair-300x236 Шинэ зууны Мэрилин Монро

rehost_2016_9_29_3563768b-3343-4c30-9176-a7d7c16cad20-200x300 Шинэ зууны Мэрилин Монро

317-300x192 Шинэ зууны Мэрилин Монро

kate-upton-235x300 Шинэ зууны Мэрилин Монро

Kate-upton-sebastian-faena-harpers-australia-001-213x300 Шинэ зууны Мэрилин Монро

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.