2020 оны 11 сарын 28
Фото
Хогон дунд өнгөрүүлсэн 7 хоног

16-тайгаасаа эхлэн гэрэл зургийг өөрийн мэргэжлээ болгосон Грег Сегал өөрийн  http://www.greggsegal.com сайтдаа хог хаягдлын тухай сэдэвчилсэн бүтээлийг гаргажээ. Грег бүтээлийнхээ тайлбарт: “Би хүүхэд байхаасаа хойш л хог хаягдлын талаар санаа зовнисоор ирсэн. Хог хаягдал хогийн савнаас цаашаа хаана очдог вэ?

Хэрвээ хогийн сав, цэг зэрэг хог хадгалдаг газрууд бүгд дүүрэн бид хогоо хаях газаргүй болчихвол яах вэ?

АНУ-д нэг хүн дунджаар  долоон хоногт  13кг хог хаягдал бий болгодог гэж үзвэл үндэстэн даяараа дунджаар 4 тэрбум кг болно.

Хог хэр их хэмжээгээр хаяж байгаа нь чухал боловч тэрнээс илүүтээгээр хүмүүс авч хэлэлцэхгүй нь байгаа нь гол асуудал юм.

“Хогон дунд өнгөрүүлсэн 7 хоног” сэдэвлэсэн бүтээлээрээ  хог хаягдлын тухай асуудлыг анхаарлын төвд тавихыг хүслээ. Би өөрийн гэр бүл, найз нөхөд болон хөршүүдээсээ 7 хоногийн турш бий болсон дахин боловсруулж болохуйц хог хаягдлаа хадгалан, дараа нь хамт зургаа авахуулахыг хүссэн юм” хэмээн нийтэлжээ.

 Гэр бүлээ оруулсны учир нь өөрийн 8 настай хүүдээ энэ тухай ойлгуулахыг хүссэн гэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.