2024 оны 04 сарын 19
Фото
Ким Кардашиан Мадоннагийн дүрд хувирав

Саяхан болж өнгөрсөн Halloween-ны баяраар олны танил хүмүүсийн хувцаслалт ихэд анхаарал татав. Үүний нэг нь Ким Кардашиан Мадоннагийн дүрд хувирч, түүний эгч Кортни дуучин Майкл Жексоны дүрд хувирсан явдал байв. Кардашиан уг зургийг Инстаграмдаа нийтэлсний дараа 90 мянган хүний хандалт авчээ. Зурагт 1991 оны Академийн авардсийн үеэр Мадонна, Майкл Жексон нар эгнэн зогссон бөгөөд тухайн цаг үедээ шуугиан тарьж байсан зураг аж. Харин Кардашианы зүгээс Halloween-ны баярын зурагтаа “Академийн шагнал гардуулах гайхалтай дүр төрхийг бүтээв. Кардашианд бүү хүрээрэй” хэмээн бичжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.