2020 оны 11 сарын 28
Фото
“Халтар царайт” киноны Стрелитагийн дүрд тоглосон жүжигчин Соня Элеонора Смит

Телевизийн олон ангит “Халтар царайт” киног 1992 онд Венесуэлийн Venevision кино компани бүтээсэн бөгөөд тухайн үедээ маш их шуугиан тарьж, дэлхийн олон оронд гарсан юм. 

Тус олон ангит киног АНУ, Испани, Монгол, Филлиппинь, Венесуэл, Аргентин, Парагуай, Индонез гэх мэт найман орны үзэгчдэд хүргэсэн байна. Киног Англи, Орос, Монгол, Филлипинь хэлээр орчуулсан байна.

Тус киноны гол дүр Стрелитагийн дүрд тоглосон жүжигчин Соня Элеонора Смит-ын амьдрал болоод уран бүтээлийн замналын талаар товчхон хүргэж байна.

“Халтар царайт” киноны   гол дүр Стрелитад тоглосон Венесуэл, АНУ-ын жүжигчин Соня Элеонора Смит удам дагасан жүжигчин юм. Ээж Илеана Жаке нь 1947 онд Германд төрсөн бөгөөд Венесуэлийн алдартай кино жүжигчдийн нэг. Тэрээр ганц хүүхэдтэй, тэр нь Соня Смит. Соня кино зураг авалт руу ээжийгээ дагаж очдог байсан нь жүжигчний мэргэжил, амьдралыг сонгоход нөлөөлжээ. Соня Смит 1972 онд АНУ-ын Пеньселваны мужийн Филадельфи хотод төржээ.

Коллежид сэтгэлзүйн чиглэлээр суралцдаг байхдаа “Халтар царайт” кинонд тоглосон нь түүнд маш их нэр алдрыг хайрлаж, жүжигчний амьдралыг эргэлт буцалтгүйгээр сонгоход “ташуур” болжээ. 12 настайгаасаа кинонд тоглож жүжигчний замналаа эхлүүлсэн ч түүнд жинхэнэ амжилт, олонд танигдсан алдар хүндтэй болоход “Халтар царайт” кино нөлөөлснийг Венесуэлийн урлаг судлаачид хэлдэг байна.

 ЖүжигчинСоня Элеонора Смит “Олвидартэ Жамас” кинонд хамтран тоглосон Мексикийн жүжигчин,  Габриел Поррастай гэрлэжээ. Тэд 2008 оны хоёрдугаар сард хуримаа нууцаар хийсэн байна.

  

  

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.