2024 оны 04 сарын 19
Фото
Ирина Шэйк шүүмжлэлд өртжээ
Нэртэй загвар өмсөгч бүсгүй Ирина Шэйк Versace-гийн шинэ нэрийн дэлгүүрийн нээлтэд очсон байна. Орос гаралтай бүсгүй нэртэй брэндийн шинэ дэлгүүрийн нээлтэд очиж хүндэтгэл үзүүлжээ. Ирина өөрөө Versace ордны ерөнхий загвар зохион бүтээгч Донателлатай авахуулсан гэрэл зургаа инстаграм дээр байршуулсан аж. Гэрэл зураг дээр Шэйк бүсгүй сонин янзын өнгөтэй оготор даашинзтай зогсоно. 
Түүнийг хайш яйш хувцасласан гэж хэлэх аргагүй ч энэ үдэш өмссөн түүний хувцас хэтэрхий эрээн мяраан байжээ. Хүмүүс Донателла тэр хоёрыг мэдрэмжгүй хувцасласан байна хэмээн шүүмжлэв. Тэгвэл энэ нээлтэд ирэхээсээ нэг хоногийн өмнө Ирина Шэйк British Fashion Awards шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ирэхдээ гоёмсог цагаан өнгийн даашинзтай очиж хүмүүсийг уулга алдуулсан билээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.