2024 оны 12 сарын 14
Фото
Ж.Ариунжаргал: Миний өмнөөс харамсаад хэрэггүй шүү

"The Voice Of Mongolia" шоуны сүүлийн шатанд тунан үлдсэн оролцогчдын нэг бол Ж.Ариунжаргал. Түүнийг олон нийт шилдэг хоёрт тунан үлдэх байх хэмээн таамаглаж байсан ч энэхүү таамаг талаар өнгөрч тэрээр шилдэг хоёр багталгүй тэмцээнээс хасагдсан. Тун ч чадварлаг дуучдын тоонд багтаж байсан тэрээр хасагдсаныхаа дараа "Намайг дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Сая тайзан дээр эмоциосоо болоод ерөөсөө үг хэлж чадсангүй. Дуулсныхаа дараа фэйсбүүк, инстаграммаа шалгасан, олон хүмүүс намайг магтсан байна лээ, бүгдээрээ амжилт хүссэн байна лээ. Бүх хүмүүст маш их баярлалаа. Би энэ хүртэл явсандаа харамсахгүй байна. Зүгээр нэг юманд харамсаж байна. Тэр нь юу вэ гэхээр хоёр сонгогдсон хүн нь шинэ дуугаа дуулах эрхтэй болно. Миний тэр дуулах дуу болохоор Болд ахын зохиож өгсөн бүр үнэхээр гоёмсог, хэний ч санаанд оромгүй маш гоё дуу байсан. Би түүнийг дуулахыг үнэхээр их хүссэн. Гэхдээ мэдээж юм санаснаар болдоггүй, би та бүхэнд тэр дуугаа хүргээгүй дээ л хамгийн их харамсаж байна. Гэхдээ миний өмнөөс харамсаад хэрэггүй шүү, би өөрөө яагаад гэвэл харамсахгүй байна. Би хэзээ ч дуулахаа зогсоохгүй, тийм болохоор би та бүхэнд үргэлж дуу хоолойгоо хүргэсээр байна, үргэлж уран бүтээлээрээ би та бүхэнд дуу хоолойгоо хүргэсээр байна. Тийм болохоор зүгээр дээ. Та бүхэнтэйгээ дахиад дараагийнхаа зүйлээр уулзацгаая" хэмээжээ. 

Image may contain: 1 person, night and text

Image may contain: 1 person, text

Image may contain: 4 people, people smiling, people standing, night and indoor

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.m

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.