2024 оны 12 сарын 14
Фото
Синдигийн охин “Vogue” сэтгүүлийг чимлээ

Супермодель Синди Кроуфордын охин Кайя Гербер  ирэх сард худалдаанд гарах Францын “Vogue” сэтгүүлийг чимсэн  талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Өдгөө 16 настай Кайя анх удаагаа “Vogue” сэтгүүлийг чимж буй юм.

Синди 1986 онд 20 настай байхдаа Америкийн “Vogue” сэтгүүлийг анх удаагаа чимж байжээ.

Кайя өнгөрсөн онд дэлхийн томоохон сэтгүүл, брэнд болон загварын тайзнаа алхаж, ээж шигээ загварын ертөнцийг байлдан дагуулж буй юм.

Тэрбээр сэтгүүлд “Би ээж шигээ болмоор байна. Ээжийнхээ амжилтыг давтмаар байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.