2024 оны 04 сарын 25
Фото
Н.Төгсцогтын найз бүсгүй “Огтлолцол” кинонд тогложээ

Монгол Улсын Гавьяат тамирчин, “Лондон 2012” олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогтын найз бүсгүй Э.Энэрэл уран сайхны кинонд тогложээ. Залуу жүжигчин Э.Энэрэл өнгөрсөн Баасан гариг буюу энэ сарын 13-нд “IMAX” кино театрт нээлтээ хийсэн “Огтлолцол” нэртэй цоо шинэ уран сайхны кинонд тоглосон байна. Уг кинонд олны танил чадварлаг жүжигчдээс гадна “Guys” хамтлагийн дуучин Д.Лхагва, реппер Рокит бэй, жүжигчин Ч.Очгэрэл, Б.Батмаа зэрэг уран бүтээлчид оролцон тоглосон аж.

Гавьяат тамирчин Н.Төгсцогтийн найз бүсгүй Э.Энэрэлийн хувьд өмнө нь 2014 онд 17 насандаа “Зүрх зогсохгүй” уран сайхны кинонд тоглохоос гадна реклам сурталчилгаа болон дууны клипэд тоглож байсан туршлагатай бүсгүй юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.