2024 оны 04 сарын 19
Фото
Виктори Бекхэмийн гайхуулдаг байрлал

 

Виктори Бекхэм бол алдартай хөлбөмбөгчний эхнэр, дөрвөн хүүхдийн ээж, модель, дизайнер, дуучин, жүжигчин, бас бизнесвумен. Ийм олон үүрэг хариуцлагыг ганцаараа амжилттай гүйцэтгээд, дээр нь лусын дагина мэт үзэсгэлэн төгс харагдаад байдгийн нууцыг шүтэн бишрэгчид нь гайхаад олдоггүй аж.

 

 

Викторид мэдээж ямар нэгэн нууц байдаг л байх. 43 насандаа хэрхэн гоолиг төгс галбиртай байж болохын үлгэр жишээг тэрээр батлан харуулаад байгаа билээ. Тэр өдөр бүр 2 цагийг спорт зааланд өнгөрүүлдэг гэнэ!

 

 

Виктори маш өндөржүүлсэн хувийн сахилга баттай тухайгаа нэгэн удаа сэтгүүлчдэд ярьсан байдаг. Тиймээс ч өдөр бүрийн фитнессээ ямар ч тохиолдолд тасалдаггүй аж.

 

 

Тэрээр сунгалтын дасгал хийж буйгаа харуулж, заримдаа гайхуулмаар санагддаг ч байж болох. Гоёмсог даашинз өмсөөд, хөлөө дээш өргөсөн түүний зураг хэдэн жилийн өмнө нийтлэгдэж шуугиан тарьж байсан.

 

 

Уг зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйдаа хит болж, шүтэн бишрэгчид нь түүнийг магтаалын үгээр “булж” байсныг санаж байна.

 

 

Хүмүүсийн энэхүү реакц түүнд таалагдсан бололтой. Тэрээр дараахан нь хэд хэдэн иймэрхүү зургаа нийтэлж байсан юм.

 

 

Харин Оросын алдартай дуучин Глюкоза өөрийн гэсэн “дасгалаа” бас харуулахыг хүссэн бололтой.

 

 

“Виктори Бекхэмтэй хийх миний энгийн ярилцлага” гэж Наталья Ионова өөрийн постонд тайлбар хийжээ. 

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.