2024 оны 12 сарын 14
Фото
Сөнөсөн тэнгисийн ''урласан'' гайхамшигт уран бүтээл
Израйл уран бүтээлч Сигалит Ланду бидний өдөр тутам хэрэглэдэг зүйлсийг ид шидийн мэт хувиргадгаараа алдартай.



Тэрбээр сөнөсөн тэнгисийн усанд хувцас, гутал зэрэг зүйлсийг оруулдаг. Усан дахь давсны талстууд эд зүйлсийг зузаан бүрхүүлээр бүрхэж, ид шидийн мэт төрхийг бүрдүүлдэг байна. 



Сигалит хувиргах эд зүйлсийн гадаргууг маш нарийн судалдаг гэнэ. Даашинз, хийл хөгжим, загасны тор, тарвас хүртэл зузаан давсан бүрхүүлтэй болохоороо урлагийн бүтээл болж хувирдаг.





Түүний хамгийн сүүлд урласан бүтээл нь энэхүү ''Давсан сүйт бүсгүй'' нэртэй даашинз юм. 19-р зууны үеийн загвараар хийсэн хар даашинзыг сөнөсөн тэнгисийн усанд 3 сар байлгасны эцэст цагаан өнгөтэй үлгэрийн гэмээр даашинз болжээ. Даашинзыг газар дээр гаргахад хэцүү байсан учир усан онгоцны багийн тусламж хэрэгтэй болж.





Сигалитийн давсан урлалыг дэлхийн хаана ч очсон тус газрын модерн урлагийн музейгээс үзэх боломжтой. 






 
С.Тэргэл

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.