2024 оны 04 сарын 26
Фото
“ОХУ-ын мисс 2018”-ын ялагч Юлия Полячихинагийн гэрэл зургууд

“ОХУ-ын гоо бүсгүй 2018”-ын шалгаруулалт өчигдөр Москвагийн “Барвиха” концертын зааланд болж, Чувашийн БНУ-ын оролцогч 18 настай Юлия Полячихина титмийн эзнээр тодорлоо. Тэргүүн миссийн нэрийг өнгөрсөн жилийн тэргүүн мисс Полина Попова зарлаж, миссийн титмийг тэргүүнд нь зүүж өгчээ.

Тэргүүн миссийн титэм өргөмжлөлийг гурван сая рублийн мөнгөн шагнал дагалдсан байна. Тэрээр мөн энэ оны “Дэлхийн мисс”, “Ертөнцийн мисс” шалгаруулалтад эх орноо төлөөлөх эрхтэй болжээ.  Дуртай их сургуулиа сонгон суралцах эрх өгсөн боловч тэрээр Чувашийн их сургуулийн сэтгүүлзүйн тэнхимд суралцдаг аж.

Юлия Полячихина чөлөөт цагаараа фитнесс аэробикаар хичээллэдэг. Хүүхэд байхдаа энэ төрлөөр Чувашийнхаа шигшээ багт багтдаг байжээ. Түүний гэрэл зургуудаас хүргэж байна.

“ОХУ-ын мисс 2018”-ын ялагч Юлия Полячихинагийн гэрэл зургууд“ОХУ-ын мисс 2018”-ын ялагч Юлия Полячихинагийн гэрэл зургууд“ОХУ-ын мисс 2018”-ын ялагч Юлия Полячихинагийн гэрэл зургууд“ОХУ-ын мисс 2018”-ын ялагч Юлия Полячихинагийн гэрэл зургууд“ОХУ-ын мисс 2018”-ын ялагч Юлия Полячихинагийн гэрэл зургууд

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.